Categories
гадаад мэдээ

Пак Гын Хе-г Ерөнхийлөгчөөс огцруулахаар боллоо

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-г огцруулах шийдвэрийг Үндсэн хуулийн шүүх өнөөдөр хэлэлцэж баталгаажуулжээ. Ингэснээр түүний Ерөнхийлөгийн бүрэн эрхийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм. Тэрээр төрийн тэргүүний эдэлдэг эрх ямбыг өнөөдрөөс эхлээд эдлэхгүй бөгөөд Сөүлийн төвд байрладаг Ерөнхийлөгчийн өргөө буюу “Хөх ордон”-г орхих ёстой болж байна.

Шүүх хурал орон нутгийн цагаар 11.00 цагт эхэлсэн (Монголын цагаар 10.00) бөгөөд нээлттэй явуулж, телевизээр шууд дамжуулан үзүүлжээ.

Энэ үйл явдалтай холбогдуулан Сөүлийн цагдаагийн газар онц байдал зарлаад байна. Солонгосын иргэдийн 77 хувь нь Пак Гын Хег хугацаанаасаа өмнө огцрохыг шаардаж буй. Хэрвээ шүүхийн шийдвэр эсрэгээр гарч, Пак Гын Хе суудалдаа үлдвэл олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсэх магадлал маш өндөр хэмээн болгоомжилсны үндсэн дээр учир ийнхүү онц байдал зарлажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *