Categories
мэдээ нийгэм

П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа

33 жилийн түүхтэй “Miss Asia USA” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон жүжигчин П.Шүүдэрцэцэг тэргүүн миссээр шалгарч, титмийн эзэн боллоо.

Энэхүү миссийн тэмцээнд АНУ-д амьдарч, суралцаж байгаа ази бүсгүйчүүд эрдэм, оюун, авьяас чадвараараа өрсөлддөг билээ. Энэ жил уг тэмцээнд нийт 50 гаруй мисс оролцсон байна.

Тэргүүн миссээр шалгарснаар жүжигчин П.Шүүдэрцэцэг урлагийн сургуульд суралцах 100 хувийн тэтгэлгийг хүртэж буй юм.

Тэрээр “Miss Asia USA” нь 33 жилийн турш тасралтгүй үргэлжилсэн уламжлалт миссийн тэмцээнүүдийн нэг юм. Төдий чинээгээрээ шаардлага өндөртэй. Дагаж мөрдөх ёстой олон дүрэм журамтай байдаг. Миний хувьд маш өндөр зардлыг гаргаж, мөн хичээл зүтгэлээ зориулж энэхүү тэмцээнд оролцож байна. Мөн олон улсын миссүүдтэй танилцаж, хүрээллээ тэлэх боломж гэж үзсэн.

Ирээдүйд энэ тэмцээнд оролцохыг хүсэж буй монгол охиддоо гүүр нь болохыг хүсэж байна. Өөрийнхөө биш Монголынхоо нэрээр л дуудуулах нь маш том хариуцлага. Тиймээс байж болох бүхий л чадлаараа хичээж байна” хэмээн ярилцлагадаа дурдаж байсан юм.

П.Шүүдэрцэцэгийн ярилцлагыг ЭНД дарж бүрэн эхээр нь хүлээн авч уншина уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *