Categories
мэдээ спорт

П.Батбаярыг Монголын Рагбигийн Холбооны Ерөнхийлөгчөөр сонгожээ

Монголын Рагбигийн Холбооны Удирдах Зөвлөлийн хурал боллоо

Тус хурлаар 2020 онд зохион байгуулж, хийсэн ажлуудаа дүгнэн баталж, 2021 онд Ковид-19 цар тахлын үед дотоодын тэмцээн уралдаанаа хэрхэн зохион байгуулах мөн олон улсын тэмцээн уралдаанд баг тамирчдаа оролцуулах талаар хэлэлцлээ.
Мөн 2017-2021 он хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ч.Мөнхбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган УЗ-ийн гишүүн П.Батбаярыг МРХ-ны ерөнхийлөгчөөр сонголоо.
Хурлын үеэр Азийн Рагбигийн Холбооны Хөгжлийн зөвлөх Бенжамин Ван Рүүен цахимаар оролцож, Дэлхийн Рагбигийн бүтэн гишүүн болоход бүхий л талаар дэмжин хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *