Categories
мэдээ нийгэм

​Оюутны цахим картыг есдүгээр сарын эхээр олгоно

Image result for Оюутны цахим картыг

2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд шинээр элсэж буй оюутнуудад анх удаа нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн карт олгоно. Оюутнууд энэ сарын 21-25-ны хооронд их, дээд сургуульдаа цахим карт авах мэдүүлэг бөглөж өгөх шаардлагатай аж. Үүнийг тухайн сургууль нэгтгэж, нийслэлийн Боловсролын газарт энэ долоо хоногтоо багтан хүргүүлнэ гэсэн дарааллаар карт захиалга үргэлжилж байгаа гэнэ.

Ингээд цахим картыг идэвхжүүлж, ирэх есдүгээр сарын 1-5-ны хооронд сургуулиуд өөрсдийн байранд олгох юм байна. Өмнө нь ашиглаж байсан цахим төлбөрийн картаа үрэгдүүлсэн бол есдүгээр сарын 1-8-ны хооронд сургуулийнхаа Сургалтын алба, Оюутны холбоонд хүсэлт гаргах хэрэгтэй.

МСҮТ, коллежийн 13 мянга гаруй оюутан их, дээд сургуулийн адил гурван шатлалаар картаа захиална гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *