Categories
мэдээ нийгэм

Оюутны сургалтын төлбөрийн зээлийг энэ долоо хоногт олгож эхэлнэ

Оюутан зурган илэрцүүд

Оюутнуудад энэ долоо хоногоос сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхлэхээр болжээ. Тодруулбал, оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох бэлтгэл ажил дуусч, бэлэн болсон хэмээн салбарын сайд мэдээллэсэн юм. Мөн хоёр болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж буй өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1,500 орчим оюутанд олгох тооцоо гаргажээ. 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө төлөх боломжгүй 74 мянган оюутан байгаа аж. Оюутны зээлд хамрагдахын тулд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

-Зээл хүссэн өргөдөл

-Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл/эх хувиар/

-Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаэр баталгаажуулсан хуулбар

-Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

Сургалтын төлбөрийн зээлд хамрагдах оюутнууд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх

-Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх

-Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *