БНХАУ-ын Шиамень хотод болсон 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн оюутны лигт алтан медаль хүртсэн Монголын баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.
Тэд хэсгээсээ гурваар гарч хасагдах шатны тоглолтоо Аргентиний багийг 19:13 хожиж наймд шалгарсан. Харин шилдэг дөрөвт үлдэхийн төлөө “2016 оны Азийн Оюутны аварга”-ын мөнгөн медальт Ираны багтай өрсөлдсөн. Тоглолт 10 минутын турш өрсөлдөөнтэй болж эцсийн мөчид 20-19-ийн харьцаатай манай багийн тамирчид хожсоноор мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болсон юм. Мөнгөн медалийн төлөө Америк тивийн Оюутны аваргын 2-р байрын шагналт Чили улсын шигшээ багтай тоглож 19:13 харьцаатай буулган авч, Дэлхийн Оюутны лигийн аваргын төлөө хүчирхэг Сербийн багтай өрсөлдөхөөр болсон юм. Аваргийн төлөө тоглон 21:17 харицаатай хожиж амжилт гаргасан.
Амжилтыг гаргаад ирсэн Монгол Улсын оюутны шигшээ багийн тамирчид болох О.Энхбаатар, Б.Наранбаатар, Б.Батзолбоо, Ц.Отгонжаргал, дасгалжуулагч С.Тулга нарыг гэр бүлийнхэн болон хамт олон нь өнөөдөр угтан авлаа.