Categories
мэдээ улс-төр цаг-үе

Оюуны өмчийн тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

“Оюуны өмчийн тухай хууль” өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Уг хуулиар оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээл, оюуны өмчийг хамгаалах зарчим, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тогтоох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжихтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулах юм.

Монгол Улсад оюуны өмчтэй холбогдсон харилцааг:

-Патентын тухай хууль,

-Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль,

-Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулж ирсэн. Эдгээр хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтууд байсан нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчийн эрхийг хамгаалах, үр өгөөжийг хүртэхэд сөргөөр нөлөөлсөөр байсан. Тиймээс энэ төрлийн харилцааг зохицуулдаг хууль хоорондын зөрчлийг арилгах, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой болгохоор Оюуны өмчийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын есөн гишүүн боловсруулан батлуулсан юм.

“Оюуны өмчийн тухай хууль”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *