Categories
мэдээ улс-төр

ОУВС-тай хийж байгаа гэрээний төслийг УИХ-ын гишүүд цаасаар үзэж болно

Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган хоёр дахь өдрийнхөө хуралдааныг хийлээ. Хуралдааны үеэр “ОУВС-тай хийсэн гэрээг цаасаар авч үзэж болох уу” гэсэн гишүүний асуултад Б.Чойжилсүрэн сайд ийнхүү хариулав. “ОУВС-тай бид ажлын хэсгийн түвшинд тохирчихоод байгаа. Ажлын хэсгийн түвшинд тохирсны дараа хөтөлбөр ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар орж батлагдахаас өмнө Монгол Улсын Засгийн газар, Монгол банк гурван нөхцөл хангах учиртай. Энэ гурван нөхцлийг хангаад явж байгаа. Нэг нь болох төсвийн тодотголыг та бид хэлэлцээд явж байна. Захирлуудын зөвлөлөөр ороод батлагдсны дараа олон нийтэд ил болгоно. УИХ-ын гишүүний хувьд төслийг нь цаасаар танилцуулъя гэлээ.

ОУВС дахин өөр шаардлагууд тулгах вий гэсэн болгоомжлол зарим гишүүнд байлаа. Харин Б.Чойжилсүрэн сайд “ОУВС-тай тохирохдоо бид нийгмийн эмзэг хэсэг, дундаж хэсгийн амьдралд аль болох бага нөлөөлөхүйц, бараг нөлөөлөхгүй байдлаар татварын болон бусад эдийн засгийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тохирсон гэж үзэж байгаа. Одоохондоо дахиж ОУВС-гийн нэрийг бариад асуудал оруулах шаардлага байхгүй. ОУВС-тай тохирсон нөхцлүүдийг энэ төсвийн тодотголоор бүгдийг нь оруулж ирсэн. Зарим арга хэмжээ нь 2017 оны төсвийн жилээс хэрэгжээд явна. Үлдсэн нь 2018-2019 оноос хэрэгжинэ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *