Categories
мэдээ спорт туслах-ангилал

ОУХМ Д.Түмэнжаргал дэлхийн аварга боллоо

Швед улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн 49 дэх удаагийн ДАШТ арваннэгдүгээр сарын 04-10-ны өдрүүдэд болж байна. Тамирчид хүчний гурван төрөл буюу суулт, шахалт, таталтаар өрсөлдөж байгаа юм. Тус тэмцээнд дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор оролцож буй Монголын баг тамирчдаас ОУХМ Д.Түмэнжаргал жиндээ тэргүүлж, дэлхийн аварга болжээ. Тэрбээр эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 105 кг-ын жинд цээжнээс 312.5 кг-ыг шахаж, алтан медаль хүртэн, төрийн дууллаа эгшиглүүлэв. ОУХМ Д.Түмэнжаргал хоёр жилийн өмнө Дани улсад болсон хэвтээ шахалтын ДАШТ-ээс энэ жиндээ мөнгөн медаль хүртэж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *