Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оторлож яваад сураггүй болсон малчныг 11 цагийн дараа олжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас баруун урагш оторлож яваад сураггүй болсон малчныг эрлийн баг эсэн мэнд олсон байна.

Цасан шуурганы улмаас тус аймгийн Цогтцэций сумын нутагт оторлож явсан Ханхонгор сумын 68 настай малчин өнөөдөр 13:00 цагт малдаа яваад сураггүй болсон юм. Аймгийн Онцгой комисс, Цогтцэций сумын Онцгой байдал, Гал унтраах 44-р ангийн 4 алба хаагч 1 машинтай, Ханхонгор сумын ЗДТГ-ын 6 ажилтан 2 машинтай, ар гэрийнх нь 10 хүн хамтдаа эрэн хайх ажиллагааг явуулсан юм. Улмаар 11 цагийн дараа сураггүй болсон малчинг эсэн мэнд олж, эмнэлгийн тусламж үзүүлж байна. Мөн Номгон сумын нэг малчин, аймгийн төврүү явсан нэг машин сураггүй болсныг эсэн мэнд олсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *