Categories
мэдээ нийгэм

Осол гэмтлийн улмаас нас барсан 10 хүүхэд тутмын найм нь түлэгдсэн

ГССҮТ зурган илэрцүүдСүүлийн үед түлэгдэлтийн улмаас эмнэлэгт хүргэгдэж буй хүүхдийн тоо нэмэгдсэн. Тэгвэл бага насны хүүхэд нь аюултай нөхцлийг бүрэн гүйцэд ухамсарлах чадвар хязгаарлагдмал, эсрэг хариу урвалыг гүйцэд хурдан үзүүлж чаддагүйгээс аливаа нэгэн аюулд илүүтэй өртөж нас барах, хөгжлийн бэрхшээлтэй болох нь жилээс жилд нэмэгдэж байна.

Тухайлбал ГССҮТ-өөс гаргасан өнгөрсөн оны тоон мэдээгээр осол гэмтлээр нас барсан 10 хүүхэд тутмын найм нь түлэгдэлтээс болж амиа алдсан байна. Бага насны хүүхэд түлэгдэхэд түлэгдэлтийн талбай нь бага ч арьсны физиологийн бүтцийн онцлогоос шалтгаалан гүн түлэгддэг учир насан туршийн сорвитой болох эсвэл тахир дутуу болж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсноор насаараа өөртөө итгэлгүй, идэвхигүй амьдралтай болдог байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *