Categories
мэдээ нийгэм

Оскарын наадмыг хоёр сараар хойшлуулжээ

Ирэх жилийн Оскарын шагнал гардуулах ёслолыг хоёр сараар хойшлуулжээ. Ёслол ирэх оны хоёрдугаар сарын 28-нд болох байсан ч дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл ийнхүү хойшлуулсан нь мэдээж дэлхий нийтийг хамраад буй коронавирусын дэгдэлт, хөл хориотой холбоотой юм.

Оскарын наадмын зохион байгуулагчид сонгон шалгаруулалтын цонхыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хоёрдугаар сарын сүүл хүртэл сунгахаар тохиролцов. Виртуал эсвэл бие даасан байдлаар явагдах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Академийн зүгээс саяхан дүрмээ өөрчилсөн ба одоогийн дүрмээс үзэхэд зөвхөн Лос Анжелес кинотеатрт дор хаяж долоо хоногийн турш үзэгдсэн кино л нэр дэвших боломжтой. Коронавирусын хямралын үеэр кино театрууд хаагдсан тул “түр зуурын” онцгой тохиолдол зайлшгүй шаардлагатай гэж зохион байгуулагчид мэдэгдээд байна. Нэр дэвшигчид 2021 оны гуравдугаар сарын 15-нд зарлагдах юм.

Дашрамд сонирхуулахад, Оскарын наадмыг түүхэндээ гурван удаа л хойшлуулж байжээ. Тухайлбал:

  • 1938 онд Лос Анжелесын үеэрийн улмаас
  • 1968 онд Мартин Лютер Кинг алагдсаны дараа
  • Мөн 1981 онд Ерөнхийлөгч Рональд Рейганыг хороохоор халдсаны дараа тус тус хойшилж байсан аж.

Б. МӨНХДУЛАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *