Categories
гадаад мэдээ

Оросын түрэмгийллийг нацистуудтай адилтгав DNN.mn

Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Польш улсад болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр үг хэлэхдээ Оросын түрэмгийллийг 1943 оны Варшавын геттогийн бослогыг нацистууд хэрцгийгээр дарсан явдалтай зүйрлэжээ. Геттогийн бослогын үеэр нацистууд олон мянган еврейчүүдийг хөнөөсөн билээ. Тухайн үед олон зуун еврей үндэстэн 21 хоногийн турш Германы цэргүүдийн довтолгоог сөрөн зогссон юм. Энэ үеэр 13 мянган еврей хүн амь үрэгдсэний дийлэнхийг нь амьдаар нь шатаасан гашуун түүх бий. Үлдсэн оршин суугчдыг бүгдийг нь олзолж, үхлийн хуаран рууилгээсэн билээ.

Франк-Вальтер Штайнмайер болон Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда, Израилийн ерөнхийлөгч Исаак Херцог нар Варшав дахь геттогийн баатруудын хөшөөнд цэцэг өргөсөн байна. Германы ерөнхийлөгч энэ үеэр нацистуудын үйлдсэн гэмийн төлөө уучлал гуйсан юм. Тэрээр “Путины дайн Украины ард түмэнд хэмжээлшгүй их зовлон, хүчирхийлэл, сүйрэл, үхэл авчирсан. Эрх чөлөө, тусгаар тогтнолоохамгаалантэмцэх ёстой гэдгийг бид түүхээс мэднэ. Германчууд бид ч гэсэн түүхээсээ сургамж авсан. Дахин хэзээ ч ийм зүйл болох ёсгүй. Оросын хийж буй шиг ийм түрэмгийллийн дайн Европ тивд байх ёсгүй. Герман болон бусад барууны орон Украины талд тууштай зогсоно” гэж хэлсэн байна.

Германы ерөнхийлөгч Штайнмайер дайны эхэн үед барууны бусад удирдагчийн хамт Украинд айлчлахыг хүсэхэд Зеленский хүсэлтийг нь няцааж байв. Харин өнөөдөрГерман улс түрэмгийллийн эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд явж байна гэж ажиглагчид үзжээ.


Г.АМАРСАНАА