Монгол, Оросын найрамдлын сарын аян 55 дахь жилтэйгээ золгож буй. Уг аяны хүрээнд Оросын ард түмний соёл урлаг, ёс заншлыг сурталчилсан арга хэмжээ зохион байгуулдаг. Харин сүүлийн таван жил киноны өдөрлөг тасарсан байсныг сэргээж байгаа билээ. “Оросын кино өдрүүд” өчигдөр Орхон аймагт нээлтээ хийлээ. Долоо хоногийн турш үргэлжлэх уг өдөрлөгийн үеэр бүх насныханд зориулсан киног орос хэлээр гаргана. Кино үнэ төлбөргүй бөгөөд оюутан залуусын орос хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгджээ.