Categories
гадаад мэдээ

Оросын агаарын цохилтод 200 хүн амь үрэгдсэн гэв

ОХУ-ын “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Сири дэх агаарын цохилтод 200 энгийн иргэн амь үрэгдсэн хэмээн “Эмнести интернэшнл” мэдээлжээ. Олон улсын хүний эрхийн байгууллага Сирийн Хомс, Хама, Идлиб, Латакиа, Халеб хотод явуулсан судалгаандаа үндэслэн мэдээлэв. ОХУ нь өнгөрсөн есдүгээр сарын 29-өөс арваннэгдүгээр сарын 30-ыг хүртэлх хугацаанд Сирид 20 гаруй удаа агаараас бөмбөгдсөн аж.

Агаарын цохилтод амь үрэгдсэн хүмүүсийн тооноос харвал ОХУ олон улсын хүмүүнлэгийн хуулийг ноцтой зөрчсөн гэж “Эмнести интернэшнл” мэдээлжээ. Харин ОХУ-ын засгийн газар агаарын цохилтод Сирийн энгийн иргэд хохирсон гэдгийг үгүйсгэж, Барууныхны “мэдээллийн дайн” нэрлэж байна. Сири дэх Оросын агаарын цохилт хэт даврагчдын эсрэг гэхээсээ илүү ерөнхийлөгч Башар аль-Ассадыг дэмжих зорилготой хэмээн Барууныхан хардаж буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *