ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин СУ-57 онгоцыг экспортлох зөвшөөрлийг удахгүй батлах гэнэ. Учир нь тус улс тав дахь үеийн шинэ сөнөөгч онгоцоо Хятадад нийлүүлэхээр зорьж байгаа юм. ОХУ-ын Засгийн газар “Сухой-57” буюу “СУ-57” гэх байлдааны онгоцоо Хятадын ардын чөлөөлөх армид нийлүүлэхээр төлөвлөж буй аж.
Хятадын талаас Оросын “СУ-35” байлдааны онгоц 24 ширхэгийг урьд нь худалдан авчээ. Ирэх хоёр жилд Хятадын Засгийн газраас нэмэлтээр мөн загварын онгоцыг худалдан авчээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “СУ-57” онгоцоо олноор нь үйлдвэрлэхгүй гэдгээ өнгөрсөн онд зарлаж байв.
Түүнчлэн Оросын тал “Сухой-57” буюу “СУ-57” байлдааны онгоцыг ирэх арваннэгдүгээр сард Дубайд болох “Агаарын техник хэрэгслийн үзэсгэлэн”-д албан ёсоор танилцуулах гэнэ.
Д.ЦЭРЭНДОЛГОР