Categories
гадаад мэдээ

​Орос эмэгтэй Украин эмэгтэйн амь насанд халджээ DNN.mn

Эдүгээ 47 настай Виктория Насырова 2016 онд бичиг баримтыг нь ашиглах зорилгоор тухайн үед 35 настай байсан Ольга Цвикт хордуулсан бялуу өгсөн нь батлагджээ. Уг хоёр эмэгтэй хоорондоо нэлээд төстэй царайтай байсан нь ийм гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн аж.

2016 оны наймдугаар сард Насырова хохирогч эмэгтэйн амьдардаг Күинс дүүрэг дэх байранд зочлохдоо хайрцагтай бялуу авчирсан байна. Тэрбээр өөрөө хоёр зүсэм бялуу идээд хордуулсан нэг зүсмийг нь хохирогч эмэгтэйд өгчээ. Цвик тэр дороо бөөлжиж, ухаан алдсан байна. Түүнийг гэртээ ухаангүй хэвтэж байхад нь найз нь олж эмнэлэгт хүргэснээр аврагдсан аж.

Цвикийг амиа хорлосон болгож харагдуулахын тулд хувцсыг нь сольж, шалан дээр эм цацсан байсан гэнэ. Хохирогч эдгэрснийхээ дараа гэртээ буцаж ирээд Украины иргэний паспорт, АНУ-д ажил эрхлэх зөвшөөрөл, үнэт эдлэл, $4,000-ын бэлэн мөнгө нь алга болсныг мэджээ. Улмаар цагдаад хандаж шалгуулахад бялууны савнаас феназепам нэртэй хүчтэй тайвшруулагч эм илэрсэн байна.

Насыроваг шүүх хурал гуравдугаар сарын 21-ний өдөр товлогджээ. Хэрвээ шүүх түүнийг буруутай гэж үзвэл 25 хүртэл жилийн хорих ял оноох юм байна. АНУ-д ирэхээсээ өмнө Насырова 2014 онд Орос дахь гэрийнхээ хөрш эмэгтэйг хордуулан алж, хадгаламж дахь мөнгийг нь хулгайлсан хэрэгт сэжиглэгдэн Интерполоор эрэн сурвалжлагдаж байжээ. Мөн АНУ-д ирснийхээ дараа онлайнаар танилцсан эрчүүдийг мансууруулаад эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэгт сэжиглэгдэж байсныг хэвлэлүүд мэдээлсэн байна гэж “BBC” мэдээлэв.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *