Categories
мэдээ нийгэм

Орон сууцны үнэ 0.3 хувиар буурчээ

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ 2018 оны хоёрдугаар улиралд 2010 оны эцсээс 82.2 хувиар өсөж, өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар буурч, өмнөх улирлаас өөрчлөлтгүй байна. Орон сууцны үнэ 2018 оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс Сонгинохайрхан дүүрэгт 0.8 хувь, Баянгол дүүрэгт 0.5 хувь, Чингэлтэй болон Баянзүрх дүүрэгт 0.2 хувь, Сүхбаатар дүүрэгт 0.1 хувиар буурч, харин Хан-Уул дүүрэгт 0.2 хувиар өссөн байна.

1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууц болон 1970-2001 оны орно сууцны 2018 оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс зургаан дүүрэгт 0.2-0.8 хувиар буурч, 2001 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцных Баянзүрх, Чингэлтэй болон Хан-Уул дүүрэгт 0.4-1.2 хувиар өсөж, Сүхбаатар дүүрэгт өөрчлөлтгүй бусад дүүрэгт 0.1-0.2 хувиар буурсан байна.

Орон сууцны үнэ 0.3 хувиар буурчээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *