Categories
мэдээ нийгэм

Орон сууц, барилгын материалын үзэсгэлэн худалдаа болно

Орон сууц, барилгын материалын үзэсгэлэн худалдаа Мишээл барилгын их дэлгүүрийн 2 давхарт байрлах “Орон сууцны бирж”-д өнөөдөр нээлтээ хийж байгаа аж.

Үзэсгэлэн худалдаанд орон сууцны 100 гаруй төсөл, барилгын материалын худалдаа явагдах бөгөөд иргэд эндээс онцгой хөнгөлөлт урамшуулалтай, төлбөрийн уян хатан нөхцөл бүхий орон сууц, барилгын материалын худалдан авалт хийх бүрэн боломжтой.

Төсөл хэрэгжүүлэгч болон борлуулагч компаниудын зүгээс иргэдэд төрөл бүрийн мэдээлэл хүргэж, ипотекийн болон компанийн зээлэнд хамрагдаж байртай болох боломж, хууль эрхзүйн зөвлөгөөг өгөх юм.

Байр худалдан авахаар сонирхож буй иргэд та бүхэн энэхүү үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирж, хүссэн бүхий л мэдээллээ авах боломжтой аж.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *