Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд гарсан ослын ихэнх нь хурд хэтрүүлснээс болж байна

Өнөө жил баяр наадмын
амралт олон хоног үргэлжилж байгаатай холбоотойгоор иргэд аялал зугаалгаар явах
нь ихэсч байна. Тиймээс Цагдаагийн ерөнхий газраас орон нутгийн замд тээврийн
хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг сахиж оролцохыг анхаарууллаа.
Орон нутгийн замд гарч буй ослын 90 хувь нь хүний амь настай холбоотой байгаа
учир хурд тохируулах зайлшгүй шаардлагатай байна. Тээврийн хэрэгслийн
хөдөлгөөний аюулгүй байдлын журамд замын нөхцөл байдалд тохируулан хурдыг
сонгож явна гэж заасан байдаг. Харин жолооч нар орон нутгийн замд зөвшөөрөгдөх
дээд хурдыг хэтрүүлэн зорчдог байна. Бартаатай, огцом эргэлттэй, гүйцэж
түрүүлэх боломжгүй замд хурдыг зөв тохируулж яваагүйгээс зам тээврийн осол
гарах нь их байгаа тул жолооч нарт энэ талаар онцгойлон анхааруулж байна. Мөн
архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй
байхыг ч сэрэмжлүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *