Categories
мэдээ нийгэм

“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аян үргэлжилж байна

“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аян үргэлжилж байнаЗамын цагдаагийн албанаас хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд Өмнөговь аймагт аяны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос үзүүлсэн байна. Түүнчлэн Авто тээврийн төв хот хоорондын зорчигч тээврийн билет бичиж, үйл ажиллагаагаа сурталчилжээ.

Цагдаагийн газар орон нутгийн замд хяналт шалгалт хийх техник хэрэгслээр үзэсгэлэн гаргаж, иргэдэд жолооны үнэмлэх олгох, Авто сургуультай хамтран эрх сэргээх ажлыг газар дээр нь зохион явуулан, хууль эрх зүйн зөвлөгөө өгч, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдээллүүдийг хүргэсэн байна.Мөн өдөрлөгт ирсэн иргэдэд албан журмын даатгалын холбоо, даатгалын байгууллагаас жолооч нарт жолоочийн хариуцлагын даатгал хийж, эрх үүргийг нь тайлбарлан өгч, эрүүл мэндийн газар, Улаан загалмайн нийгэмлэг анхны туслажийн багаж хэрэгслээр үзэсгэлэн гаргаж, иргэдэд анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар практик сургалт зохион явуулжээ.

Нээлтийн арга хэмжээг үр дүнтэй зохион явуулж, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сэрэмжлүүлэг, мэдээллийг нутгийн удирдлагын ордны талбайд байрлах Led дэлгэрцээр цацаж, иргэдэд гарын авлага, сэрэмжлүүлэг тараалаа.

Энэ аяны хүрээнд Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас аялал жуулчлалын улирал ирж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчид тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн эрчим нэмэгдэж байгаа тул Хатгал тосгон, Жанхаан давааны орчимд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчид байнгын хяналт тавьж жолооч зорчигч нарт анхааруулга сэрэмжлүүлэг өгч ажиллаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *