Categories
мэдээ цаг-үе

Орон нутгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 176.6 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа

Орон нутгийн төсвийн орлого 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.7 их наяд төгрөг, зарлага ба эргэж төлөх цэвэр зээл 3.5 их наяд төгрөг болж, орон нутгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 176.6 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

Орон нутгийн төсвийн орлого өмнөх оныхоос 531.1 (16.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд татварын орлого 405.3 (32.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Орон нутгийн нийт төсвийн орлого, тусламжийн хэмжээ өнгөрсөн оны 12 дугаар сард 402.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 88 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 972.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 675.4 (3.3 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *