Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэмэлт санал хураалтын үйл ажиллагаа 20 цагт дуусаж, саналаа өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 74.33 хувь нь саналаа өгчээ
19 аймгийн 61 хэсэг, Налайх дүүргийн 2 хэсэг, нийт 63 хэсэгт нэмэлт санал хураалтад оролцох ёстой сонгогчдын 25,82 хувь нь ирж саналаа өгчээ.
Хамгийн олон сонгогч нэмэлт санал өгөх Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 1401 сонгогчийн 469 нь буюу 33,48 хувь ирж саналаа өгснөөр нийт ирцийн хувь 64,72 хувь болсон бол Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн нэмэлт санал хураалтад оролцох 14 сонгогчийн 10 нь ирсэнээр нэмэлт санал хураалтын ирцийн хувь нь 71,43 болж, нийт ирцийн хувь нь 97,93 хувь болсон гэж СЕХ-ноос мэдээллээ.