Categories
мэдээ нийгэм

Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

2019 оны долоодугаар сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн О-гийн гэрт хулгай орж зурагт, гар утас, автомашин алдагдсан, мөн тус дүүргийн 7-р хороонд оршин суух иргэн Б-гийн гэрт хулгай орж 2 ширхэг гар утас алдагдсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид дээрх хэргүүд дээр ажиллаж, Дорнод аймгийн харьяат 22 настай эрэгтэй Б нь дээрх хэргүүдийг үйлдсэн болохыг тогтоожээ.

Иймд иргэд та бүхэн орон байраа аль болох эзгүй үлдээхгүй байж хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *