Categories
мэдээ нийгэм

“Орбис” нүдний эмнэлэгийн хамт олон Монголд ирлээ

Дэлхий нийтэд тулгамдаж буй уг асуудлыг шийдвэрлэх, зорилготой “Орбис” нүдний эмнэлэг нь “MD-10” агаарын хөлөгт байрлан олон улсад нүдний эмчилгээний чиглэлээр сургалт, судалгаа, эмчилгээ үзүүлдэг АНУ-ын цорын ганц нисдэг эмнэлэг юм. Уг эмнэлэг Монголд найм дахь удаагаа ирлээ.

“Орбис” нүдний нисдэг эмнэлгийнхэн Монголд наймдугаар сарын 12-30-ны хооронд гурван долоо хоног ажиллахаар иржээ. Тэд эхний долоо хоногт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, хүүхдийн болор цайх өвчин, хялар, нүдний нөхөн сэргээх, дутуу нярайн торлогийн эмгэгийн сургалт явуулах аж. Хөтөлбөрийн хоёр дахь долоо хоногт нүдний нисдэг эмнэлэг дээрээ эмчилгээний дадлагын сургалт явуулах юм байна. Харин гурав дахь долоо хоногт Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр насанд хүрэгчдийн болор цайх, нүдний даралт, торлогийн эмгэг зэрэг өвчний сургалт явуулна.

“Орбис” нүдний нисдэг эмнэлэг нь Монгол Улсын эмнэлэгүүдээс санал болгосон өвчтнүүдэд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх юм байна.

Анх 2014 оноос эхлэн урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн “Орбис” нүдний эмнэлгийнхэн ЭХЭМҮТ болон таван аймгийн Эрүүл мэндийн газартай хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг сайжруулах таван жилийн төсөл хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд 23 мянга гаруй хүүхдэд нүдний урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 11 мянган хүүхдэд эмийн эмчилгээ, 854 хүүхдэд мэс засал хийжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *