Categories
мэдээ нийгэм

Онцгой, цагдаа, түргэн тусламжийнхан өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллана

Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор ОБЕГ, Цахилгаан шугам сүлжээ, Мэргэжлийн хяналтын газарын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллахаар болжээ.

ОБЕГ-ийн 4200 албан хаагч ажиллана

Тодруулбал ОБЕГ-ын Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төв, орон нутгийн байгууллагуудын4200 гаруй албан хаагч энэ сарын 18-ны 09:00 цаг хүртэл иргэдийг болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахаар ажиллах юм.

Цахилгааны гэмтэл, саатлын тухай санал гомдлыг 70047004 хүлээн авна

Харин цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг шийдвэрлэн ажиллана. Цахилгааны гэмтэл, саатлын тухай санал гомдлыг 70047004 дугаарт мэдэгдэх юм байна.

Хордлого, халдварын үед 148 албан хаагч дуудагдаж ажиллана

Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 404 албан хаагч бэлэн байдалд ажиллахаар болжээ. Үүнээс болзошгүй хордлого, халдварын үед дуудагдаж ажиллах 148 албан хаагч мөн 18-ны өдрийг хүртэл ажиллахаар болжээ.

5000 замын цагдаа ажиллана

Харин иргэдийн тайван байдал, олон нийтийн хэв журмыг сахин хамгаалахаар нийт 6070 гаруй алба хаагч ажиллах бөгөөд үүнээс 5000 орчим замын цагдаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болжээ.

О.Ариунцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *