Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлынхан бэлэн байдалд шилжив

Онцгой байдлын албаныхан долдугаар сарын 10-ны 09.00 цагаас долдугаар сарын 18-ны 09.00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ.

Үндэсний их баяр наадам, АСЕМ-ын дээд түвшний уулзалттай холбоотойгоор бэлэн байдлын зэрэгт шилжсэн нь энэ юм.

Баяр, наадмын өдрүүдэд 33-38 хэм хүртэл халж хуурай салхитай, бүгчим халуун байх нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байгаа тул Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал хуваарийн дагуу ерөнхий эргүүлээр ажиллах бүрэлдэхүүн төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд хүч хэрэгсэл, автомашин, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдалд хяналт тавих, бэлтгэлийг сайтар хангуулж ажиллахыг үүрэг болгожээ.

Мөн иргэд халуунд гол ус бараадан амарч зугаалахтай холбогдуулан иргэдийн олноороо очдог гол, мөрөн, нуурын эрэг орчим дагуу гол, усны ослоос урьдчилан сэргийлэх самбар, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, байрлуулсан эсэхэд хяналт тавихыг үүрэг болгосон байна.

Иргэдийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор аврах ажиллагаанд ашиглах 13 завины хөрөнгийн асуудлыг улсын төсвөөр хөрөнгөөр шийдүүлж Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Архангай, Өвөрхангай, Дорнод, Завхан зэрэг аймгийн Онцгой байдлын газар, шинээр байгуулагдсан Гал түймэр унтраах, аврах ангиудад хуваарилан олгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *