Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын байгууллага сураггүй болсон 53 дуудлага хүлээн авч, 25 иргэнийг аварчээ DNN.mn

Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл Онцгой байдлын байгууллагад сураггүй алга болсон, төөрсөн 53 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 25 иргэний амь насыг аварчээ. Аялал зугаалгаар ногоон бүсэд зорчихдоо нэгдсэн зохион байгуулалттай, нэгийгээ бүртгэж, сонор сэрэмжтэй анхаарал болгоомжтой аялах, бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байж, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг сайтар хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *