Монгол Улсын иргэн Д ХНБГУ-д хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр мөчилж хөнөөсөн хэрэгт буруутгагдан бүх насаараа хоригдох ял авчээ. Шүүх хурал III сарын 7-ны өдөр болсон бөгөөд Д нь 39 настай, 2000 онд Герман улсад очжээ. 2016 оны IV сард 43 настай Мария гэх эмэгтэй ор сураггүй алга болсон аж. Харин явган аялагчид Марияагийн цогцсыг олсноор энэ хэрэг олны анхааралд өртөж эхэлжээ. Мөн XI сарын 29-нд Анжа хэмээх 40 настай бүсгүй сураггүй алга болсон байна. Орон нутгийн хэвлэл мэдээллээр уг хэргийн талаар мэдээлэхдээ хохирогчид Монгол Улсын иргэн Д-ийн гэрт амиа алдсан гэжээ. Д нь хэргийн талаар “Би эмэгтэй хүнийг үзэн яддаг. Тиймээс ийм хэрэг хийсэн” гэж мэдүүлжээ.