Categories
мэдээ нийгэм

Онлайн худалдан авалтын буцаалтыг чирэгдэлгүй хийх чиглэл өглөө || DNN.mn

ШӨХТГ-т ирсэн хэрэглэгчийн гомдлын дагуу тус газраас цахим худалдаа эрхлэгчдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн байна.

Тухайлбал, хэрэглэгчид чухал хэрэгцээтэй, холбоо тогтооход зайлшгүй шаардлагатай нэр хаяг, утасны дугаарыг цахимд байршуулдаггүй, хэрэглээний зөв заавар, баталгаа хугацаа зэрэг хэрэгтэй мэдээллээр үйлчлүүлэгчээ хангадаггүй, буцаалт авдаггүй зэрэг маш олон зөрчил илэрчээ.

Шалгалтын дараа ШӨХТГ-аас цахим орчинд худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд дараах зүйлсийг анхаарч ажиллахыг ЗӨВЛӨЖ байна.

Борлуулж байгаа бараа, бүтээгдхүүний талаар үнэн зөв, бодит мэдээлэл буюу барааг үйлдвэрлэсэн улсын нэр, хаяг, барааны танихын код болон баталгаат хугацаа, барааны хэрэглэх заавар, ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, барааны үнэ болон шаардлагатай мэдээллийг хэрэглэгчдэд өгдөг байх.
Цахим худалдаа эрхэлж буй өөрийн пэйж хуудаст дэлгүүрийн нэр, хаяг, харилцах утас зэрэг хэрэглэгч холбоо тогтооход шаардлагатай бусад мэдээллийг байршлуулах.
Бараа, бүтээгдхүүний хүргэлтийн үйлчилгээний журмыг гарган мөрдөж ажиллах/ хүргэлтийн хугацаа, төлбөрийн мэдээлэл, хүргэлтийн ажилтны үүрэг гэх мэт зүйлсийг тодорхой тусгаж, пэйж хуудсанд байршлуулах.
Бараа буцаалтын журмыг гарган мөрдөж ажиллах /хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх үйл явцыг тодорхой тусгах, пэйж хуудаст байршлуулах/
Бараа бүтээгдэхүүнд доголдол илэрсэн тохиолдолд хэрэглэгчид чирэгдэл учруулахгүйгээр доголдолгүй бараагаар солих эсхүл барааны засвар үйлчилгээг шуурхай хийх зэргээр хуулийн дагуу хэрэглэгчийг хохиролгүй болгоход анхаарч ажиллах.
Бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв, бодитой зар сурталчилгааг түгээж байх зөвлөмж өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *