Categories
мэдээ нийгэм

“Оны онцлох хүүхэд”-ээр 8 сурагч, нэг хамтлаг шалгарав

Дундговь аймгийн ГБХЗХГ-аас 2021 онд хичээл сурлага, урлаг, спорт, нийгмийн сайн сайхны төлөөх сайн үйлсэд амжилт гаргасан “Оны онцлох хүүхдүүд”-ийг шалгаруулж, алдаршууллаа.

Сурлагын амжилт, шинэ санаачилга бүтээлч байдал, урлаг, уран бүтээл, спорт, хүүхдийн оролцоо, хүмүүнлэгийн ажил, байгаль хамгаалал, өв соёл, шилдэг баг гээд нийт 9 номинацаар шилдгүүдээ шалгаруулжээ.

“Сурлагын амжилт” номинацид “Цэгц билиг” сургуулийн 12а ангийн сурагч Б.Дэжид, “Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачлага, бүтээлч байдал” номинацид “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч Б.Өлзийхишиг, “Урлаг уран бүтээл” номинацид “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 11г ангийн сурагч У.Мандахбаяр, “Биеийн тамир, спорт” номинацид “Цэгц билиг” сургуулийн 12а ангийн сурагч О.Мөнхтамир нар шалгарлаа.

Харин “Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага” номинацид “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 11в ангийн сурагч Г.Гантигмаа, “Хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс” номинацид “Цэгц билиг” сургуулийн 12а ангийн сурагч Ч.Маргад, “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин” номинацид “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч О.Жаргалсүрэн, “Эх орны түүх, соёл, өв уламжлал” номинацид “Цэгц билиг” сургуулийн 12а ангийн сурагч У.Содтуяа нар тодорлоо.

Харин “Багийн амжилт” номинацид “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын “Морьтон” хамтлаг шалгарсан байна.

Оны Онцлох хүүхдүүдийн 6 нь 12 дугаар анги, 2 нь 11 дүгээр ангиас шалгарсан бөгөөд нийт хүүхдүүдийн 4 нь Н.Өлзийн нэрэмжит “Цэгц билиг” сургуулийн сурагчид байна.

Мэдлэг чадвар, авьяас билиг, бүтээлч сэтгэлгээ, сайн үйлс, идэвхтэй оролцоо, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн амжилт гаргаж, үе тэнгийн хүүхэд багачуудад үлгэр дуурайлал болсон “Оны онцлох хүүхэд”-дээр шалгарсан сурагчдад аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө аймгийн зөвлөлийн тэргүүн Ц.Мөнхбат баяр х

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *