Монгол улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс 2014 оны “ОНЦЛОХ МОНГОЛ ХҮҮХЭД”-ийг шалгарууллаа. Үндэсний хэмжээнд нийт 33 хүүхдийн тодорхойлолт ирснээс 9 хүүхдийг 2014 оны “”ОНЦЛОХ МОНГОЛ ХҮҮХЭД”-ээр шалгаруулжээ. Онцлох хүүхдүүдэд шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр 15.00 цагт Төрийн ордоны Ёслолын танхимд болно.