Categories
мэдээ нийгэм

Он солигдох мөчид нийслэлийн таван цэгт ёслолын буудлага болно

Image result for ёслолын буудлага болно

Жил бүрийн он солигдох мөчид НЗДТГ-аас иргэддээ зориулан “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүнийг Сүхбаатарын талбайд зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэ жилийн цэнгүүний найруулагчаар УДЭТ-ын жүжигчин, найруулагч СТА А.Чингүн ажиллаж, зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар нар ажиллаж байна. Баярын цэнгүүнд үе үеийн хамтлаг, дуучид оролцож уран бүтээлээ толилуулж он гарах мөчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга нийслэлчүүддээ мэндчилгээ дэвшүүлэх аж.

Мөн энэ үдэш нийслэлийн таван цэгт буюу Сүхбаатарын талбай, Соёл амралтын хүрээлэн, Сүхбаатар дүүргийн Дамбын гүүр, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Маахуур толгойгоос ёслолын буудлага хийх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *