Categories
мэдээ нийгэм

Олон улсын технологийн үзэсгэлэн болно

Олон улсын технологийн үзэсгэлэн энэ сарын 20, 21-нд Шангрилла зочид буудалд болох гэж байна. Уг хурал нь Монгол улсыг хөгжилд хөтлөх нэн тэргүүний салбарын дэлхийн дэвшилтэт шинэ технологи, шилдэг шийдлийг танилцуулах юм. Үзэсгэлэнд Австри, ХБНГУ, Швейцарь, Франц, Австрали, Өмнөд Африкийн шилдэг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна олон орны хөрөнгө оруулагчид нэг дор цуглах аж. Дэд бүтэц, барилга байгууламж, уул уурхай, хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, мах сүү боловсруулалт, эрчим хүч, банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэгчдийг энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж буй юм байна.

Үзэсгэлэнгийн үеэр уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, ерөнхий зориулалтын нисэхийн салбар бүрээр хуралдаанууд зохион байгуулагдаж, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хэтийн төлөвлөгөөг хэлэлцэнэ.

Ерөнхий зохион байгуулагч:BM Mongolian Partners

Хамтран зохион байгуулагч байгууллагууд: Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци” ХК, Нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газар.

Энэхүү үзэсгэлэнд оролцсоноор:

– Шинэ дэвшилтэт технологитой танилцах

– Дотоодын болон гадаадын компаниудтай ажил хэргийн холбоо тогтоох

– Ашигтай гэрээ хэлэлцээрийг эхлүүлэх боломжтой.

Үзэсгэлэн, хурлын ажиллагаанд оролцохыг хүсвэл та доорх утсаар холбогдож мэдээлэл аваарай.

Tel: 7000-9393, 7000-1315, 9420-4000, 8615-1540

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.tim.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *