Categories
мэдээ спорт

Олон улсын шатрын Их мастер А.Энхтуулын заасан сургалт өндөрлөлөө

Олон улсын шатрын Их мастер А.Энхтуулын санаачилгаар хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан шатрын эрчимжүүлсэн мэргэжлийн сургалтын төгсөлт маргааш буюу энэ сарын 10-ны өдөр болно. үйл ажиллагаа “Зайсан Хилл” цогцолборын Prime Cineplex кино театрын III танхимд болохоор товлогджээ.

Сургалтыг “Зууны шатар” клубтэй хамтран өнгөрсөн тавдугаар сараас эхлүүлэн явуулсан байна. Их мастер А.Энхтуул Монголын уламжлалт тоглоом оньсон наадгай болон сэтгэл судлал, математикийн хичээлтэй хослуулан зааж бяцхан шавь нараа бэлтгэжээ. Тэрбээр 21 насандаа Азийн шатрын холбоонд урилгаар ажиллаж байсан юм. Энэ нь манай улсын төдийгүй дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын нэгд зүй ёсоор тооцогдоход хүргэсэн байна.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *