Categories
мэдээ нийгэм

Олон улсын кино наадам болно

“Улаанбаатар” Олон улсын кино
наадам хоёр дахь жилдээ ирэх сарын 8-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж
байна. ССАЖЯ, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино урлагийн зөвлөл хамтран
кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор
болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой тус кино наадамд Монгол,
Америк, Ази, Европын 10 гаруй найруулагч, продюссер, уран бүтээлч болон олон
улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцох юм байна.
 Наадмын нээлт  дээрх өдрүүдэд 19.30
цагаас “Тэнгис” кино театрт болохоор товоо зарлажээ.

Сонирхуулахад, өнгөрсөн жил
анх удаа болон тус наадамд АНУ, Франц, Тайвань, Сингапур, Мексик, Турк, Итали,
Германы 20 гаруй найруулагч, продюссер, уран бүтээлчдээс гадна Истанбул, Каннын
кино наадмын зохион байгуулагчид оролцсон юм. Монгол киноны хөтөлбөрт уран
сайхны найм, баримтат таван кино ирүүлснээс “Улаан дөрвөлжин”, “Бодлын
хулгайч”, “Лардьма”, “Аравт” “Би монгол хүн”, “Нэрийг минь хэлж өгөөч” зэрэг
кинонуудыг дэлгэн үзүүлсэн.  Түүнчлэн “Улаанбаатар” олон улсын кино
наадмын хүрээнд дэлхийн “А” зэрэглэлийн Канн, Берлин, Венецийн 2013 оны олон
улсын кино наадмуудаас шагнал хүртсэн, өнөөгийн кино урлагийн хөгжлийн чиг
хандлагыг тодорхойлох нэр хүндтэй 12 шинэ бүтээл анх удаа Монголын үзэгчдийн
хүртээл болсон юм.  Үүнд, 2013 оны Каннын олон улсын кино наадмын
шүүмжлэгчдийн долоо хоног, найруулагчдын хоёр долоо хоног, “Un Certain Regard”,
“Алтан камер” хэсэгт тус тус шагнал хүртсэн Италийн “Сальво”, АНУ-ын “Цэнхэр
уналт”, Мексикийн “Алтан хорго”, Сингапурийн “Ило Ило” мөн 2012 оны Венецийн
олон улсын кино наадмын шүүмжлэгчдийн долоо хоногийн үзэгчдийн нэрэмжит шагналт
Шведийн “Ид унт үх” зэрэг шилдэг бүтээлүүд багтсан бөгөөд кино үзвэрийн дараа
тус киног бүтээсэн уран бүтээлчидтэй уулзах онцгой боломжийг олгож байсан
билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *