Categories
мэдээ нийгэм

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Чингисийн талбайд тэмдэглэнэ

Уламжлалын дагуу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг зургадугаар сарын 1-нд Чингисийн талбайд тэмдэглэнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 32 асрамж халамжийн төвүүдэд хүмүүжиж буй хүүхдүүд, Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэлийн үйлчилгээний ажилтнууд, УБ хотын цагдаагийн болон Замын цагдаагийн ажилтан албан хаагчдын нийт 2000 хүүхдэд зориулсан урлагийн тоглолт, Засаг даргын бэлэг гардуулах арга хэмжээг уламжлал ёсоор зохион байгуулахаар ажиллаж байгаа юм байна.

Мөн нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй 8-13, 14-18 насны нийт 128 хүүхдүүдийг хамруулсан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон үйлдвэртэй танилцуулах, “Сансрын орноор”, “Үлэг гүрвэлийн орноор аялуулах нэг өдрийн аялалыг зохион байгуулна. Хүчирхийлэлд өртсөний улмаас үйлчилгээ авсан 150 хүүхдийг үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглуулах, “Шидэт автобус” аялалыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *