Categories
мэдээ спорт

Олон улсын жудо бөхийн холбооны ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлэв

ОУЖБХ-ны ерөнхийлөгч Мариус Визер мэндчилгээ ирүүлснийг
бүрэн эхээр нь хүргэе.

“Гурав дахь удаагаа зохиогдох гэж буй Улаанбаатар
Гранпри долдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болох гэж байна.

2016 оны Риогийн олимпын эрхийн төлөө оноо олгох энэхүү
тэмцээн Гаванагийн Гранригийн дараа зохион байгуулагдаж байгаа билээ.

Өнгөрсөн жилийн Гранприг Монголын Жүдо бөхийн холбоо
гайхалтай зохион байгуулсан. Учир нь жүдо бөх бол Монголчуудын хувьд хамгийн
амжилттай спортын төрлүүдийн нэг төдийгүй дотоодын болоод олон улсын сонирхлыг
татна гэдэгт эргэлзэх аргагүй.

Монголчууд тэмцээнийг тохиолдуулан хамгийн гайхалтай
дэвжээг засаж, олимп, тив дэлхийн аваргуудаа зодоглуулах нь мэдээж.

Түүнчлэн зохион байгуулагчид болон Олон улсын Жүдо бөхийн
холбооны ажилтнууд өнгөрсөн жилийн тэмцээнтэй нэгэн адил амжилттай зохион
байгуулж, Монголын Жүдо бөхийн хөгжлийг үргэлжлүүлнэ гэдэгт би итгэж байна.

Монголын Жүдо бөхийн холбоо болон, сайн дурынханд амжилт
хүсье.

Баг, тамирчид бахархалтайгаар өрсөлдөнө гэдэгт итгэж
байгаагийн дээр бүгдэд нь амжилт хүсч байна” хэмээн мэндчилгээ ирүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *