Categories
мэдээ нийгэм

Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэнэ

ЗурагЖилийн бүрийн гуравдугаар сарын нэгэнд дэлхий нийтээр Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагаас Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан “Гамшгийн удирдлагыг сайжруулахад иргэний хамгаалалтын байгууллагын оролцоо” уриаг дэвшүүлсэн байна.

ОБЕГ-аас уг өдрийг угтан онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд спортын уралдаан тэмцээн, мэдээллийн цагийг зохион байгуулах юм. Тухайлбал, их, дээд сургуулиудын оюутнуудын дунд “Хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг хамгаалахад-Бидний оролцоо” сэдэвт сургалт зохион байгуулах, нийслэлийн ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулах аж. Мөн “Цэвэр агаар” сэдэвт явган аялал, цасны баяр, нийслэлийн хүрээний анги, байгууллагын офицер бүрэлдэхүүний дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулна.

Монгол Улс Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *