Щвейцарын нийслэл Цюрих хотноо зохион байгуулагдаж байгаа олон улсын физикийн 52 дугаар олимпиадаас Монголын баг нэг мөнгө, гурван хүрэл медаль, нэг шагналт байр хүртэж амжилттай оролцсон байна. Шагналт байруудад:
- Сант сургуулийн 11 дүгээр анги О.Анирчулуу мөнгөн медаль
- Сант сургуулийн 12 дугаар анги Б.Билгүүн хүрэл медаль
- Шинэ-Монгол сургуулийн 12 дугаар анги Ц.Өгөөмөр хүрэл медаль
- Сант сургууль 12-р анги Э.Барсболд хүрэл медаль
- Шагналт байранд нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Өнөртүвшин шалгарчээ.
О.Анирчулуу нь өнгөрсөн жил ОУФ-51 дүгээр олимпиадаас 10 дугаар ангидаа хүрэл медаль хүртэж байжээ. Тус олимпиадад оролцсон багийн ахлагчаар Г.Зоригт, М.Ганбат, дасгалжуулагчаар Г.Мөнхбаяр нар ажилласан байна.