Categories
мэдээ нийгэм

Олон улсын “Аравт” морин цэргийн уралдаан Монголд болно

Морин цэргийн олон улсын “Аравт” уралдаан Монгол Улсад энэ оны наймдугаар сарын 3-8-нд анх удаа болно. ОХУ-ын БХЯ-наас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд Монгол Улсад зохиох энэхүү тэмцээн Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд хоёр үе шаттай болох юм. Уралдаанд Монгол, ОХУ, Казахстан, Киргиз зэрэг найман улсын цэргийн алба хаагч өрсөлдөх бол, ажиглагч орноор БНХАУ, Зимбабве улс оролцоно. Тэмцээнд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг эх орондоо бэлтгэлээ хангаж байна. Харин ОХУ-ын цэргийн алба хаагчид нутагтаа саяхан бэлтгэлээ хангаж дуусаад Монголд ирээд буй юм. Найман орны цэргийн алба хаагч Монгол мориор уралдахаараа онцлог аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *