Categories
мэдээ спорт

Олон улсын Аэробик гимнастикийн тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцлоо

БНСУ-ын нийслэл Сөүл хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд Аэробик гимнастикийн олон улсын тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд БНСУ, БНХАУ, ЯПОН, МОНГОЛ гэсэн нийт дөрвөн орны 171 тамирчин оролцож авъяас самбаагаа сорин өрсөлдсөн байна. БНХАУ-ын баг 64, Япон улсын баг тав, Монгол улсын баг 52, БНСУ-ын баг 78 хүний бүрэлдэхүүнтэй иржээ.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын гимнастикийн холбооны Аэробик гимнастикийн техникийн хорооны Нарийн бичиг, БНХАУ-ын иргэн Ван Хонг ажилласан байна.

Тэмцээн 12-14 насны Ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй, хос, гуравласан, багийн төрөл 15-17 насны Ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй, хос, гуравласан, баг, бүжгийн багийн төрөл 18-аас дээш насны Ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй, хос, гуравласан, баг, бүжгийн баг, степийн багийн төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд манай баг тамирчид амжилттай оролцон олон медалийн эзэд боллоо.

12-14 насны ганцаарчилсан эрэгтэй төрөлд Ч.Батбуян 19.150 оноогоор нэгдүгээр байр Алтан медаль, Б.Оргилболд 18.700 оноогоор дөрөвдүгээр байрт, У.Амарсайхан 18.000 оноогоор зургадугаар байрт, У.Амарсанаа 17.800 оноогоор долдугаар байрт, У.Амарсанаа 17.200 оноогоор наймдугаар байрт шалгарсан бол

12-14 насны Ганцаарчилсан эмэгтэй төрөлд Б.Саруул 18.900 оноогоор зургадугаар байрт, Н.Анужин 18.600 оноогоор наймдугаар байрт, С.Номин 18.150 оноогоор есдүгээр байрт, Э.Халиунаа 17.550 оноогоор 20 дугаар байрт, Э.Оюумаа 17.550 оноогоор 20 дугаар байрт, Ү.Анударь 17.350 оноогоор 22 дугаар байрт, Б.Анужин 17.250 оноогоор 23 дугаар байрт,

12-14 насны Хосын төрөлд Ч.Батбуян, Н.Анужин 18.400 оноогоор дөрөвдүгээр байрт, Г.Идэржавхлан, Э.Оюумаа 18.400 оноогоор дөрөвдүгээр байрт,

12-14 насны Гуравласан төрөлд У.Амарсанаа, У.Амарсанаа, Б.Оргилболд 17.350 оноогоор дөрөвдүгээр байрт, У.Хосжаргал, Ч.Батбуян, Г.Идэржавхлан 17.450 оноогоор тавдугаар байрт, Э.Халиунаа, Н.Анужин, Ү.Анударь 16.500 оноогоор есдүгээр байрт,

12-14 насны багийн төрөлд У.Амарсанаа, У.Амарсанаа, Б.Оргилболд, Б.Энхтөгс, С.Номинжин 17.750 оноогоор гуравдугаар байр Хүрэл медаль, Э.Халиунаа, Э.Оюумаа, Ү.Анударь, Б.Анужин, Б.Саруул 17.550 оноогоор зургадугаар байрт,

15-17 насны Ганцаарчилсан эрэгтэй төрөлд Д.Батмөнх 19.600 оноогоор тавдугаар байрт, Б.Анхбаяр 17.750 оноогоор зугадугаар байрт,

15-17 насны ганцаарчилсан эмэгтэй төрөлд Ж.Азжаргал 18.800 оноогоор тавдугаар байрт, Б.Ариулзул 18.050 оноогоор долдугаар байрт,

15-17 насны хосын төрөлд Б.Ариулзул, Ө.Ёлка 18.250 оноогоор тавдугаар байрт,

15-17 насны гуравласан төрөлд Д.Батмөнх, Ө.Ёлка, Б.Анхбаяр 17.:50 оноогоор тавдугаар байрт,

15-17 насны багийн төрөлд Д.Батмөнх, Ө.Ёлка, Ж.Азжаргал, Б.Ариунзул, А.Амин-Эрдэнэ 19.150 оноогоор 4-р байрт,

15-17 насны бүжгийн багийн төрөлд Н.Нямдаваа, Ц.Очирхүү, Д.Урангоо, Ж.Азжаргал, Б.Ариунзул, Э.Мөнхшүр 17.450 оноогоор хоёрдугаар байр Мөнгөн медаль,

18-с дээш насны эрэгтэй ганцаарчилсан төрөлд У.Насанбаяр 21.850 оноогоор гуравдугаар байр Хүрэл медаль, А.Гантогс 20.800 оноогоор тавдугаар байрт,

18-с дээш насны эмэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Шүрэнцэцэг 19.000 оноогоор зургадугаар байрт, М.Бямбацэнд 18.600 оноогоор долдугаар байрт,

18-с дээш насны хосын төрөлд О.Содгэрэл, М.Бямбацэнд 21.350 оноогоор нэгдүгээр байр Алтан медаль, А.Гантөгс, Г.Саранцацрал 21.350 оноогоор тавдугаар байр

18-с дээш насны гуравласан төрөлд Э.Мөнхнасан, Б.Золбаяр, А.Гантогс 19.850 оноогоор тавдугаар байрт,

18-с дээш насны багийн төрөлд

Э.Мөнхнасан, Б.Золбаяр, А.Гантогс, Б.Өлзийжаргал, Г.Сэргэлэн 20.750 оноогоор хоёрдугаар байр Мөнгөн медаль, М.Бямбацэнд, У.Насанбаяр, О.Содгэрэл, Б.Хаштайш, Б.Пүрэв-Эрдэнэ 20.100 оноогоор тавдугаар байрт,

18-с дээш насны бүжгийн багийн төрөлд М.Бямбацэнд, У.Насанбаяр, О.Содгэрэл, Б.Хаштайш, Б.Пүрэв-Эрдэнэ, Б.Шүрэнцэцэг, М.Буяндэлгэр, Э.Батмаа 17.800 оноогоор хоёрдугаар байр Мөнгөн медаль, Г.Болортулга, Э.Мөнхнасан, Б.Золбаяр, А.Гантогс, Б.Өлзийжаргал, Г.Сэргэлэн, Г.Саранцацрал, М.Солонго, Э.Уранчимэг 17.450 оноогоор дөрөвдүгээр байр

18-с дээш насны Степийн багийн төрөлд М.Бямбацэнд, У.Насанбаяр, О.Содгэрэл, Б.Хаштайш, Б.Пүрэв-Эрдэнэ, Б.Шүрэнцэцэг, М.Буяндэлгэр, Э.Батмаа 17.800 оноогоор хоёрдугаар байр Мөнгөн медаль, Г.Болортулга, Э.Мөнхнасан, Б.Золбаяр, А.Гантогс, Б.Өлзийжаргал, Г.Сэргэлэн, Г.Саранцацрал, М.Солонго, Э.Уранчимэг 17.450 оноогоор дөрөвдүгээр байрт тус тус шалгарлаа.

Манай улсын тамирчдын дасгалжуулагчаар ЧД-ийн ЗДДӨШБагийн дасгалжуулагч, Ахмад багш Ш.Оюунчимэг, ХУД-ийн 34-р сургуулийн багш Ж.Чулуунцэцэг, МУБИС-ийн БТС-ийн багш Б.Бат-Отгон, Г.Болортулга, ҮБТДС-ийн багш Э.Мөнх-Оргил нар ажилласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *