Categories
гадаад мэдээ

Олимпийн тамирчин Мария Андрейчикийн мөнгөн медаль 178 мянган ам.доллараар зарагджээ

Польшийг төлөөлөн олимпод оролцож жад шидэлтээр мөнгөн медаль хүртсэн Мария Андрейчик өдгөө 25 настай бөгөөд өөрийн хүртсэн мөнгөн медалиа нэгэн жаахан хүүгийн зүрхний мэс засалд зориулан 178 мянган ам.доллар босгохын төлөө дуудлага худалдаанд оруулсан байна.

Тэрээр өөрийн фэйсбүүк дээр “АНУ-д очиж зүрхний мэс засалд орох шаардлагатай байгаа Польш хүүгийн төлөө би медалиа дуудлага худалдаанд оруулж байна” гэсэн юм. Удалгүй “ZABKA” гэх компани худалдаж авахаар болжээ. “Бид өөрсдийн олимпын тамирчнаараа асар их бахархаж байна. Бид чамайг бишрэн шүтэж, хамтран ажиллаж байсандаа талархаж байна. Медалийг та өөртөө хадгалах ёстой” хэмээж, медалийг авахаас татгалзан өөрт нь үлдээхээр болжээ.

No description available.

Эх сурвалж:Flipboard

Б.Ангирмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *