Categories
мэдээ спорт

Олимпийн эрхийн төлөө Ц.Намуунцэцэг, Д.Хүдэрбулга, О.Бурмаа нар барилдана

Энэ долоо хоногийн баасан гарагаас эхлэн /22-24/-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулалтын “The first “Last-Chance” тэмцээнд дэлхийн таван тивийн 81 орны баг оролцох мэдүүлгээ ирүүлсэн байна.

Тэмцээнд оролцохоор ирсэн гадаадын бөхчүүд Спортын төв ордон, “Чингис” зочид буудлын Бялдаржуулалтын танхим, “Говь ресорт” амралтын бэлтгэлийн төвд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тухайлбал Спортын төв ордонд АНУ, БНСУ, Гондурас, Колумб, Молдав, Норвег, Украин, “Говь ресорт” амралтанд Казахстан, Латви, Финланд, Франц, Швед зэрэг нийтдээ хорь орчим орны ная гаруй бөхчүүд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Бөхчүүд өдөр бүр 10.00-12.00, 15.00-17.00 цагуудад бэлтгэл сургуулилтаа хийж байна. Мөн өнөөдөр 26 орны бөхчүүд ирнэ. ДБНХ-ны төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 21-ний өдөр манай нийслэлд бууна. Манай улсаас энэ тэмцээнд эмэгтэйчүүдийн 48 кг-д Ц.Намуунцэцэг, 75 кгд О.Бурмаа, эрэгтэйчүүдийн 97 кг-д Д.Хүдэрбулга нар барилдах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *