Categories
энтертаймент-ертөнц

Олимпийн байгууламжийг улс орнууд ямар зориулалтаар ашигладаг вэ

rio de jainero maracana зурган илэрцүүдЗуны Олимпийн 31 дүгээр XXXI наадам Бразилийн Рио Де Жанейро хотод болж өндөрлөлөө. Олимпийн наадам дууссаны дараа Олимпийн байгууламжийг улс орнууд ямар зорилгоор ашигладаг талаар Лондонгийн Эдийн засаг, улс төр судлалын сургуулиас судалжээ. Эдгээр байгууламжийг улс, орнууд төрөл бүрийн зорилгоор ашиглаж байна. Тухайлбал 2004 онд Афинд болсон Олимпийн бейсболын талбайд дүрвэгчид суурьшиж 1000 гаруй хүн амьдарч байгаа бол 2012 оны Лондонгийн Олимпийн цогцолборт их сургууль баригдсанаас гадна усан парк, загварын шоуны газар зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байна. Гэхдээ Олимпийн барилга, байгууламжийг хэвээр хадгалахын тулд их хэмжээний хөрөнгө зарцуулдаг учир ихэнх бүтээн байгуулалт нь ашиглагдахгүй үлддэг төдийгүй зохион байгуулагчдын хувьд хөрөнгө, санхүүгийн тодорхой алдагдал хүлээдэг аж.

Хэдий тийм боловч улс, орнууд хүн төрөлхтний спортын их наадамд зориулсан бүтээн байгуулалтаа улам өргөжүүлсээр байна. Тухайлбал Афины Олимпийн наадамд анх долоон байгууламж л байсан бол Риогийн Олимпод зориулан 32 барилга бүтээн байгуулжээ. Судалгаанаас харахад нийт байгууламжийн 50 орчим хувийг зөвхөн Олимпод зориулж шинээр барьжээ. Үүнээс гадна Олимпийн наадмын төсвийн дийлэнх хувийг үзэгчдийн тасалбарын хураамжаас бүрдүүлдэг учир аль болох өргөн хүрээнд зохион байгуулахаас гадна улсынхаа эдийн засагт хөрөнгө татахыг эрмэлздэг билээ. Дашрамд дуулгахад, анхны Афины Олимпод спортын есөн төрөлд 241 тамирчин өрсөлдөж байсан бол өдгөө нийт 28 төрлөөр 10 мянга орчим тамирчин хурд, хүчээ сорьж байгааг Лондонгийн Эдийн засаг, улс төр судлалын сургуулийн судалгаанд дурджээ.

Эх сурвалж: http://bloombergtv.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *