Categories
мэдээ нийгэм

Олимпийн аварга Н.Түвшинбаяр дөрөв давлаа

Дөрвийн даваа үргэлжилж байна. Э.Оюунболд арслан маргаантайхан дөрөв даваад байна. Тэрээр дөрвийн даваанд Хөвсгөл аймгийн арслан Б.Даваа-Очиртой хүч үзсэн юм. Даваа-Очирын хувьд тахимаа өгсөнгүй. Олимпийн аварга Н.Түвшинбаяр өнгөрөгч жил начин цол шинээр хүртсэн Ц.Чимэддоржоор дөрөв давсан бол уран барилдаант харцага Ө.Даваабаатар мөн шинэ начин Ч.Хөхчирэнгэрээр дөрөв давлаа. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн арслан М.Бадарч улсын заан Б.Соронзонболдоор даваагаа ахиуллаа.

Ингээд дөрвийн давааны оноолтын төгсгөлийг хүргэе.

        • Т.Санчир у.з Б.Серик а.а
        • Б.Соронзонболд у.з М.Бадарч а.а
        • Ц.Содномдорж у.х О.Гантулга а.а
        • Ө.Бат-Орших у.х Н.Золбоо а.а
        • А.Цацавшир у.х Ш.Мөнгөнбаатар а.а
        • Н.Батзаяа у.х Б.Хишигбаатар а.а
        • Т.Баасанхүү у.х Б.Амарсайхан у.н
        • Ө.Даваабаатар у.х Ч.Хөхчирэнгэр у.н
        • Н.Түвшинбаяр у.х Ц.Чимэддорж у.н
        • Н.Жаргалбаяр у.х Б.Батжаргал у.н
        • Б.Бат-Өлзий у.х Л.Лха-Очир у.н
        • Х.Гантулга у.х Б.Бадамсүрэн у.н
        • Д.Бат-Эрдэнэ у.х Ч.Батчулуун у.н
        • Э.Энхбат а.а Ц.Чулуунбат у.н
        • Л.Цэрэннтогтох у.н Ч.Цогбаяр у.н

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *