Categories
гадаад мэдээ

ОХУ зэвсэгт хүчиндээ шинэ лазерийн зэвсэг нэвтрүүлжээ

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Юрий Борисовын мэдээллэснээр, тус улсын зэвсэгт хүчин физикийн шинэ зарчим дээр тулгуурласан лазер зэвсэгтэй болжээ. Улмаар 2025 он хүртэл ийм төрлийн зэвсгүүд бүхий томоохон армитай болохоор төлөвлөсөн байна. Өмнө нь ОХУ өөр төрлийн лазерын зэвсгүүд бүтээж, түүнээ зэвсэгт хүчиндээ нэвтрүүлж байсан ч энэ удаагийн шинэ лазерын зэвсгийг илүүд үзэж байгаа аж.

ОХУ 2025 он хүртэл “Улсын зэвсэглэлийн шинэ хөтөлбөр” хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдүгээ лазерын туяаны судалгаа ерөнхийдөө дуусчээ. Нижний Новгород мужийн Саров хот дахь Туршилтын физикийн Бүх-Оросын судалгааны хүрээлэнд хийж байгаа энэхүү ажил 2017 оны сүүлээр дуусах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *