ОХУ цар тахлаас шалтгаалан тогтоогоод байсан хуурай газрын хилийн хязгаарлалтын дэглэмээ өнөөдрөөс цуцалж байна. Ерөнхий сайд Михайл Мишустины шийдвэрээр ийнхүү цуцалжээ.
Хойд хөрш анх 2020 оны гуравдугаар сард хилийн хязгаарлалтын дэглэмд шилжсэн өгөөд наймдугаар сард нь бүр ч чангаруулж, бүрэн хаасан байдаг.
Өнгөрсөн гуравдугаар сараас хязгаарлдалтаа зөөлрүүлж, хуурай газрын боомтоор хил нэвтрэхдээ ПСР тест өгөх шаардлагагүй болгосон ч энэ шийдвэр нь зөвхөн Евразийн эдийн засгийн зөвлөлийн гишүүн орнууд болох Армен, Беларусь, Казахстан, Киргизстан болон өөрийн улсын иргэдэд нь л хамаарч байв. Бусад улсын хувьд хаалттай хэвээр үлдээсэн нь одоо ийнхүү бүрэн цуцлагдлаа.