Categories
гадаад мэдээ

ОХУ: Крымыг нэгтгэсний 8 жилийн ойг тэмдэглэлээ || DNN.mn

Украины өмнөд хэсэгт байрлах Крымын хойгийг одоогоос найман жилийн өмнө буюу 2014 онд Оросын цэргүүд эзлэн авсан. Тэгвэл өчигдөр Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд тус өдрийг тэмдэглэн сургуулиудад тусгай хичээл заасан байна.

Цэнгэлдэх хүрээлэнд Оросын далбааг мандуулан баярлах олны өмнө Ерөнхийлөгч Владмир Путин гарч илтгэл тавьжээ.

Тэрээр “Манай зэвсэгт хүчний цэргүүд шаардлагатай үед ах дүүс шиг нэгнийхээ бамбай болдог. Бид ийм эв нэгдэлтэй байлгүй удсан. Бид цаашид юу хийхээ мэднэ. Төлөвлөсөн бүхэндээ хүрнэ” хэмээв.

Путин илтгэлийнхээ төгсгөлд Оросын цэргүүд Украин зүүн хэсэгт болж буй геноцид халдлагаас хүмүүсийг хамгаалж байна гэжээ.

Уг үйл явдлыг “Крымын хавар” хэмээн нэрлэсэн бөгөөд цэнгэлдэх хүрээлэнд ихэвчлэн төрийн алба хаагчид цугласан байна. Тэдний ихэнх нь сайн дураараа ирээгүй гэж BBC мэдээллээ.

Орос Крым дэх түшиж газраа ашиглан Украины өмнөд хэсгээс довтолж байгаа бөгөөд хэд хэдэн хот, тосгодыг эзэлж аваад буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *