Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын зэвсэгт хүчний эрдмийн чуулга Д.Сүхбаатарын талбайд тоглолтоо хийнэ

Халх голын ялалтын 80 жилийн ойн арга хэмжээ Монгол улсад үргэлжилж байна. Өнөөдөр 20:00 цагт А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын зэвсэгт хүчний эрдмийн чуулгынхан 20:00 цагт Д.Сүхбаатарын талбайд тоглолтоо хийх бөгөөд Хүй долоо худагт ОХУ-ын “Оросын баатрууд” буюу хүнд сөнөөгч Су-30СМ загварын байлдааны онгоцоор бүрдсэн уран нислэгийн баг үзүүлбэр үзүүлэх юм.

Харин ОХУ-ын улсын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад есдүгээр сарын 2-нд айлчлахаар төлөвлөжээ. Тэрбээр энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ганцаарчилсан уулзалт хийж, хэвлэлийн хурал хийхээр төлөвлөсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *